• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

УОК: Эрсдэлтэй бүсээс ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлана

2021-11-27
in Нийгэм, Онцлох мэдээ
0
‘Улбар шар’ зэрэглэлийг дөрөвдүгээр сарын 5 хүртэл сунгана

УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Шадар сайд С.Амарсайхан:

-ДЭМБ шинэ хувилбарыг “Омикрон” гэсэн нэрээр нэрлэсэн байна. Энэ хувилбар Африкийн улсуудад бүртгэгдсэнтэй холбогдуулж Монгол Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, олон улсад авч буй арга хэмжээний хүрээнд зарим арга хэмжээг авах болсноо танилцуулъя. Айж түгшиж сандрахгүйгээр тайван хандах хэрэгтэй байна.

  • Халдвар тархсан улс орноос ирж буй, дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг хүлээн авахгүй.
  • Тэдгээр улс оронд зорчсон, эрсдэлтэй бүсээр аялсан Монгол Улсын иргэдийг эх оронд нь авна. Гэхдээ хувийн зардлаар нь 10 хоногийн тусгаарлалтад байлгана.
  • 200 гаруй энхийг сахиулагчид өнөөдөр  ирж байгаа.  Тэднийг 10 хоногийн хугацаанд цэргийн амралтад тусгаарлахаар боллоо.
  • Нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх, хил хяналтын орчимд иргэд зорчигчдоос шинжилгээ бүрэн авна.

ДОТООДДОО ЯМАР НЭГЭН ХЯЗГААРЛАЛТ ХИЙХГҮЙ

Дотооддоо хөл хорио тогтоох тухай яриагүй.

Нэн тэргүүнд гадаад улс орнуудаас хилийн боомтуудаар дамжуулж авах хэд хэдэн арга хэмжээг дурдлаа. Цаашид нөхцөл байдал, ямар хүндрэл үүсэхийг хэлэх боломжгүй учраас тухайн цаг үед нь нөхцөл байдалтай уялдуулж арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

ДОХ-ын вирустэй хавсарсан гэдэг нь ор үндэслэлгүй мэдээлэл. Өмнөд Африк ДОХ-ын тохиолдол өндөр хувьтай байдаг. Тиймээс ийм мэдээлэл цацагдаж байна.

ДЭМБ омикрон гэж нэрлэсэн вирусийг онцгой анхаарал татахуйц бүлэгт бүртгэсэн. Өмнөд Африк болон зэргэлдээх зургаан улс оронд бүртгэгдсэн.

Одоогоор энэ вирусийн тархац дельта хувилбараа илүү, вакцины үйлчлэлийг сулруулж байгаа гэж мэдээлж байгаа ч ч бүрэн тогтоогдоогүй байна. Судлагдах шатандаа явж байгаа учраас хориглох арга хэмжээг авахгүй.

Хил гааль дээрх иргэдийн шинжилгээ, судалгаанд онцгой анхаарна. Бүүстэр тунд идэвхтэй хамрагдах ёстой. Мутацилагдсан хувилбар орж ирвэл халдварын тархалтаас сэргийлэх боломж нь вакцин. Тиймээс бүүстэр тунг идэвхжүүлж байна. Онцын шаардлагагүй бол гадаадын улс руу зорчихгүй байхыг анхааруулж байна.

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:  

-Омикрон хувилбар Өмнөд Африкаас гадна Ботсвани, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малавид бүртгэгдсэн бөгөөд зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн нь Израиль, Хонконг, Бельги улс байна. Өмнөд Африк болон түүнтэй хил залгаа улс орнуудаас ирэх зорчигчдод хилээ хааж байгааг зарласан. Эдгээр улсаас дамжин өнгөрсөн, зорчсон иргэдийг хувийнх нь зардлаар 10 хоног тусгаарлана.

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:

-Шинээр бүртгэгдсэн хувилбартай холбоотой вакцины үр нөлөөг Файзер болон вакцин үйлдвэрлэсэн орнууд хийж байна. Вакцины үр нөлөө хэр байх вэ гэдэг судалгаа 14 хоногийн дараа тодорхой болно.

Олон судлаачдын хувьд вакцины хамрагдалт өндөр, тэр дундаа бүүстэр тундаа хамрагдсан  орнууд нас баралт, хүндрэл бусад нөлөө нь бага байх гэсэн урьдчилсан таамаг гаргаж байна. Бүүстэр тундаа хамрагдах нь хамгийн эхний алхам.

ShareTweetShare
Previous Post

Ц.Цэрэнпунцаг: Бид өвдөж зовохоороо бурханд мөргөдөг биз дээ

Next Post

Замын-Үүдээр 3 хоногийн дараа автомашины чингэлэг ачаа авч эхэлнэ

Next Post
УОК: Хатуу хөл хорионы үеэр хүнс үйлдвэрлэл, худалдааг хориглохгүй

Замын-Үүдээр 3 хоногийн дараа автомашины чингэлэг ачаа авч эхэлнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан