• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Үнээс илүү нийлүүлэлт тогтвортой байх ёстой

2022-11-30
in Дэд онцлох, Нийгэм
0
Ц.Эрдэнэбаяр: АИ-92 бензиний үнэ өсөхгүй байхад төрөөс анхаарч ажиллана. ААН-үүд ч нийгмийн хариуцлагатай байх хэрэгтэй

Үнэ биш нийлүүлэлт тогтвортой байх нь чухал болжээ!

Хүйтний эрч чангарч, гадаах хэм хасах 30  хүрэхтэй зэрэгцээд нийтийн тээвэр болон экспорт, импорт тэг зогсох эрсдэл нүүрлэлээ. Хэрэвзээ ОХУ-аас орж ирдэг дизель түлшний нийлүүлэлт нэмэгдэхгүй, байдал сайжрахгүй аваас Монголын эдийн засагт том цохилт болж мэдэхээр байгаа юм.
Монгол Улс шатахууны хувьд ОХУ-аас бараг 100 хувь хараат. Нийт шатахууны хэрэглээний 95 хувийг ОХУ-аас авдаг бол үлдсэн таван хувийг нь БНХАУ нийлүүлдэг. Хятадаас шатахуун нийлүүлэх боломжтой ч стандарт, тээвэрлэлтээсээ шалтгаалаад үнэ нь өндөр. Иймээс оросуудыг царайчлахаас өөр аргагүй байдалтай байгаа нь албаны хүний өгсөн ярианаас уншигдаж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хэвлэлийнхэнд мэдээлснээр Монголд дизель түлшний хомсдол үүсэх болсон нь ганц том шалтгаантай аж. Тэр нь Орос-Украины дайн. Дайнаас болж ОХУ-ын дизель түлшний хэрэглээ эрс өссөн байна. Монгол Улс Оросоос авдаг шатахууныхаа 60 хувийг нь “Роснефть”-ээс, үлдсэн 40 хувийг нь хувийн компаниудаас авдаг байсан аж. Гэтэл дайнаас болж, Мосвка хувийн компаниудын түлш борлуулах эрхийг нь хязгаарласан гэх. Тиймээс дизель түлшний хомсдолыг арилгах үүднээс хувийн хэвшлийнхний 40 хувийг нөхөхөөр Роснефть компанитай гэрээ хэлцэл хийж байна. Ирэх сараас эхлэн Роснефть 83 мянган тонн хангалт хийхээр гэрээ байгуулсан гэх үгээр салбарын сайд ам таглаж байна. Гэсэн хэдий ч энэ тайлбараас харвал түлшний тодорхой хэмжээний хомсдол хэвээр байх нь. Дээр нь өнгөрөгч Ням гаригт Ангарскийн үйлдвэрт гал гарсан нь гал дээр тос нэмж байна. Хэдийгээр үйлдвэрт нь биш туслах төхөөрөмжид гал гарсан гэж салбарын сайд “тайвшруулж” буй ч энэ нь мэдээж асуудалгүй, эрсдэлгүй гэсэн үг биш.

Иймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Монголын төр шийдвэртэй алхам хийх хэрэгтэй. Тэр нь улстөрчдийн яриад байгаа “Роснефть”-д жижиглэнгийн худалдаагаа өгөх асуудал биш юм. Ингэвэл асуудал бүр хүндэрнэ.
2017 оноос Энэтхэгийн санхүүжилтээр барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох төлөвлөсөн хугацаа гурван жилийн дараа буюу 2025 он. Гэхдээ энэ бол яг товлосон хугацаа биш, экспорт, импортын саатал бүтээн байгуулалтад сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Нөгөөтэйгүүр газрын тос боловсруулах үйлдвэр баригдах хүртэл бид гарц, гаргалгаа олох ёстой.

Тэгэхээр энэ салбарт ч зах зээлийн зарчим үйлчлэхгүй бол улсаараа явгарч мэдэхээр байна. Учир нь, үнийг төрөөс барьснаар энэ салбарын асуудал шийдэгдсэнгүй, шийдэгдэхгүй юм байна. Шатахууны хомсдол монголчуудын байнгын толгой гашилгасан асуудал байсан, байсаар ч байна. Өөрөөр хэлбэл, төр олон жил аргалж ирсэн. Гэвч энэ удаад шатахууны тусгай зөвшөөрөл болон үнийг чөлөөлөх нь магад өнөөдөртөө “мэргэн санаа” байж болох юм. Үнэндээ үнэ тогтвортой байхаас илүү нийлүүлэлт тогтвортой байж гэмээнэ эдийн засагт учрах эрсдэл нь бага юм. Учир нь хомсдол удаан үргэлжилбэл нүүрсээ зарж, цалин тэтгэврээ тавьж чадахгүйгээс гадна өлсгөлөн ч нүүрлэж мэднэ.

ShareTweetShare
Previous Post

ГССҮТ-д халтиргаа, осголтоос шалтгаалж хоногт 550 хүн хандаж байна

Next Post

Цасанд боогдсон 37 иргэнийг аварчээ

Next Post
Цасанд боогдсон 37 иргэнийг аварчээ

Цасанд боогдсон 37 иргэнийг аварчээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Товчооны цаана гэр нь байдаг машинтай иргэд хороо, дүүрэгтээ бүртгэлтэй хаягаараа төлбөргүй зорчино

2023-01-11
Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил энэ сарын 15-нд эхэлнэ

Зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол оношилгоонд оруулахгүй

2023-01-11
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

Ерөнхийлөгч төмөр замын авлигын асуудалд холбоогүй гэв

2023-01-11
Б.Жавхлан: Төв банк дээрх валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ

Б.Жавхлан: 31.7 сая тонн нүүрс экспортолсноор алдагдлаа буурууллаа

2023-01-11
Ж.Ганбат: Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ачаа тээврийн 7,800 ширхэг C зөвшөөрөл олгоно

Ж.Ганбат: Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ачаа тээврийн 7,800 ширхэг C зөвшөөрөл олгоно

2023-01-09
С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Намайг цагдан хорих шаардлагагүй гэж ойлгосон

С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Намайг цагдан хорих шаардлагагүй гэж ойлгосон

2023-01-09
МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар олон нийтийн саналыг сонсоно

‘Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд аудит оруулах чиглэл өгсөн’

2023-01-09
600 цэрэг нас барсныг Украин үгүйсгэв

600 цэрэг нас барсныг Украин үгүйсгэв

2023-01-09
Х.Болорчулуун 18 тендер завшсан асуудлыг АТГ-т шалгуулна

Х.Болорчулуун 18 тендер завшсан асуудлыг АТГ-т шалгуулна

2023-01-09
Хүүхдийн 100 мянган төгрөгийг маргааш олгоно

Өндөр насны тэтгэврийн хэмжээ нэмэгдсэн үү?

2023-01-06
Шүүхийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзлаа

Чуулган: Цахим салбар төрийн оролцоогүй хөгжиж байна

2023-01-06
УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум хураажээ

УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум хураажээ

2023-01-06
Нэр бүхий гишүүд УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэж, элчин сайдаар томилогдож мэдэхээр байна

МАН-ын Удирдах зөвлөл 13.00 цагт хуралдана

2023-01-05
Швейцарийн прокуророос хэргээ цагаатгуулсан С.Баярцогт намаа 40 тэрбум төгрөгөөр авч чадах уу?

С.Баярцогт: УДШ-д намын даргаа бүртгүүлэх, зохион байгуулалтад орох боломжууд нь нээгдэж байгаа

2023-01-05
САНАМЖ: 16, 25, 45 нас хүрч байгаа иргэд төрсөн өдрөөсөө хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхийн хүсэлт гаргахгүй бол торгууль төлнө

САНАМЖ: 16, 25, 45 нас хүрч байгаа иргэд төрсөн өдрөөсөө хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхийн хүсэлт гаргахгүй бол торгууль төлнө

2023-01-05
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан