• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Нийслэлийн өрийн хэмжээ 2.4 их наяд төгрөгт хүрчээ

2022-11-30
in Дэд онцлох, Нийгэм, Эдийн засаг
0
Төлбөрийн тэнцлийн урсгал данс алдагдалтай гарав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVI хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийг хэлэлцэж байна.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт нийслэлийн өрийн хэмжээний талаар асуулт асуув.

Тэрбээр “Хоёр жилийн өмнө Хотын дарга Д.Сумъяабазар болон МАН-ынхан нийслэлийн асуудлыг зургаан сарын хугацаанд шийднэ гэж амласан. Өнгөрсөн жил нийслэлийн түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг баталсан.
2023 оны төсвийг 20 их наядаар баталсан ч Улаанбаатар хотын өр 2.4 их наяд төгрөг байна.

Ирэх онд 92.6 тэрбум төгрөгийн өр төлөх юм байна. Үүнд Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалт, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх зэрэг хөтөлбөрийн үндсэн болон хүүгийн өрийг төлнө. Үүнд тайлбар өгнө үү?” хэмээв.

Түүний асуултад Нийслэлийн Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сүүлийн 30 жилд нийслэлээр дамжуулан авсан өрийг нийслэл төлөхөөр болсон.

2022 оны зургаадугаар сарын байдлаар 24 төрлийн төсөл арга хэмжээтэй холбоотой 2.4 их наяд төгрөгийн өртэй байгаа. Энэ онд 69 тэрбум төгрөгийг төлсөн бол 2023 онд 92.6 тэрбум төгрөгийг төлөхөөр төсөвт тусгасан” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нэмж тайлбар өгөхдөө “2.4 их наядын өрийг анх удаа л ярьж байна. Өрийн удирдлагын менежментгүй байсныг би ирээд өрийн тасагтай болгосон. Одоо өрийн удирдлагын менежмент хийх гээд Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагаас техникийн туслалцаа аваад явж байна.

Нийслэлийн урсгал зардал -117 тэрбум байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн 52 тэрбум орлого нэмж төвлөрүүлэхийг нийслэлд шилжүүлсэн.

Ингэснээр нийслэлийн ачаалал улам нэмэгдэж, улмаар дүүргүүдэд хүндрэл үүсэх юм. Тэгэхээр хамтдаа хичээхээс өөр замгүй” гэж ярилаа.

ShareTweetShare
Previous Post

‘Эрдэнэс Монгол’ ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар С.Наранцогтыг томилжээ

Next Post

‘Тавантолгой төмөр зам’ болон ‘Зүүнбаян төмөр зам’ компанийн удирдлагыг ‘Монголын төмөр зам’ компанид 100% нэгтгэнэ

Next Post
‘Тавантолгой төмөр зам’ болон ‘Зүүнбаян төмөр зам’ компанийн удирдлагыг ‘Монголын төмөр зам’ компанид 100% нэгтгэнэ

'Тавантолгой төмөр зам' болон 'Зүүнбаян төмөр зам' компанийн удирдлагыг 'Монголын төмөр зам' компанид 100% нэгтгэнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Товчооны цаана гэр нь байдаг машинтай иргэд хороо, дүүрэгтээ бүртгэлтэй хаягаараа төлбөргүй зорчино

2023-01-11
Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил энэ сарын 15-нд эхэлнэ

Зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол оношилгоонд оруулахгүй

2023-01-11
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

Ерөнхийлөгч төмөр замын авлигын асуудалд холбоогүй гэв

2023-01-11
Б.Жавхлан: Төв банк дээрх валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ

Б.Жавхлан: 31.7 сая тонн нүүрс экспортолсноор алдагдлаа буурууллаа

2023-01-11
Ж.Ганбат: Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ачаа тээврийн 7,800 ширхэг C зөвшөөрөл олгоно

Ж.Ганбат: Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ачаа тээврийн 7,800 ширхэг C зөвшөөрөл олгоно

2023-01-09
С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Намайг цагдан хорих шаардлагагүй гэж ойлгосон

С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Намайг цагдан хорих шаардлагагүй гэж ойлгосон

2023-01-09
МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар олон нийтийн саналыг сонсоно

‘Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд аудит оруулах чиглэл өгсөн’

2023-01-09
600 цэрэг нас барсныг Украин үгүйсгэв

600 цэрэг нас барсныг Украин үгүйсгэв

2023-01-09
Х.Болорчулуун 18 тендер завшсан асуудлыг АТГ-т шалгуулна

Х.Болорчулуун 18 тендер завшсан асуудлыг АТГ-т шалгуулна

2023-01-09
Хүүхдийн 100 мянган төгрөгийг маргааш олгоно

Өндөр насны тэтгэврийн хэмжээ нэмэгдсэн үү?

2023-01-06
Шүүхийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзлаа

Чуулган: Цахим салбар төрийн оролцоогүй хөгжиж байна

2023-01-06
УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум хураажээ

УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум хураажээ

2023-01-06
Нэр бүхий гишүүд УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэж, элчин сайдаар томилогдож мэдэхээр байна

МАН-ын Удирдах зөвлөл 13.00 цагт хуралдана

2023-01-05
Швейцарийн прокуророос хэргээ цагаатгуулсан С.Баярцогт намаа 40 тэрбум төгрөгөөр авч чадах уу?

С.Баярцогт: УДШ-д намын даргаа бүртгүүлэх, зохион байгуулалтад орох боломжууд нь нээгдэж байгаа

2023-01-05
САНАМЖ: 16, 25, 45 нас хүрч байгаа иргэд төрсөн өдрөөсөө хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхийн хүсэлт гаргахгүй бол торгууль төлнө

САНАМЖ: 16, 25, 45 нас хүрч байгаа иргэд төрсөн өдрөөсөө хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхийн хүсэлт гаргахгүй бол торгууль төлнө

2023-01-05
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан