• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

БЗДХ-тай хүмүүсийн дийлэнх нь 20-29 насныхан байна

2022-12-26
in Нийгэм, Редакцийн сонголт, Эрүүл мэнд
0
Коронавирусийн халдварт өртсөн эх, нярайн биеийн байдал сайн байна

Бэлгийн боловсролын талаар нэг үеэ бодвол монголчуудын ойлголт, хандлага сайжирсан. Гэхдээ бэлгийн замаар дамжих халдвар /БЗДХ/-т өвчний батлагдах тохиолдол, эрсдэл огт буураагүй хэвээр байна. Үүнийг мэргэжлийн эмч нар хэлж байгаа бөгөөд бэлгийн идэвхтэй хэрнээ замбараагүй амьдралтай залуучууд энэ төрлийн өвчнөөр өвдөх нь их байгаа аж. Халдварын тархалт бага ч эрсдэл өндөр БЗДХ-ын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх үйл явц, зорилтот бүлгийнхний эрт илрүүлэг зэргийг хэрхэн хийж байгаа талаар сурвалжиллаа.

ХДХВ-ийн халдварын тохиолдол 1992 оноос хойш Монгол Улсад 344 бүртгэгдээд байгаа. Эдгээрээс 286 нь идэвхтэй байнгын хяналтад байдаг. Энэ жилийн хувьд одоогоор 17 тохиолдол шинээр бүртгэгджээ.

ХДХВ-ийн тархалтыг авч үзвэл нийт хүн амын дунд бага байгаа хэрнээ эрсдэлт бүлгийнхний дунд өндөр, голомтолсон, төвлөрсөн тархалттай байна. Хариу арга хэмжээний тухайд ХДХВ-ийн эрсдэлт бүлэг болох хөдөлгөөнт хүн ам буюу тээврийн жолоочид, хорих ангид ял эдэлж буй хүмүүс, ижил хүйстнүүд зэрэгт чиглэсэн үйл ажиллагааг илүү идэвхжүүлэх шаардлага урган гарч байгааг эмч нар хэлэв.

БЭЛГИЙН БАЙНГЫН ХАМТРАГЧГҮЙ ЗАЛУУЧУУД ХАЛДВАРААР ӨВДӨХ ЭРСДЭЛ ӨНДӨР

Халдварт өвчин судлалын үндэсний төв улсын хэмжээнд БЗДХ-ын тархалтын талаарх судалгаа, статистик мэдээллийг гаргадаг бөгөөд, эрсдэлт бүлгийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулдаг. Тиймээс бид тус төвийн мэргэжлийн эмчээс зарим зүйлийг тодрууллаа.

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт, судалгааны их эмч А.САРАНЦЭЦЭГ:

-Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын дөрвөн өвчнийг мэдээлдэг. Тухайлбал, тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, ДОХ. Эдгээрээс тэмбүүгийн халдвар тодорхой хувиар өндөр бусад гурван өвчнөөс өндөр байдаг. БЗДХ-ын тархалтын өнөөгийн байдлыг харвал өвчлөлийн статистик бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүсийн дунд их байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн насны бүлгээр авч үзвэл:

  • 15-19 насныхан- 13–10 хувь
  • 20-24 насныхан- 29–25 хувь
  • 25-29 насныхан- 20–22 хувь
  • 30-34 насныхан- 15–17 хувь
  • 35-39 насныхан- 9–11 хувь
  • 40-44 насныхан- 5–7 хувь
  • 45-49 насныхан- 3 хувь
  • 50-59 насныхан- 4 хувь
  • 60-аас дээш насныхан- 1 хувь байна.

Халдвартай иргэдийн хүн амзүйн үзүүлэлтээр 45 хувь нь гэр бүлтэй, 34 хувь нь гэрлээгүй, 15 хувь нь хамтран амьдрагчтай, дөрвөн хувь нь гэр бүлээ цуцалсан, нэг хувь нь гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа юм. 2022 оны эхний аравдугаар сард бүртгэгдсэн БЗДХ-ын хувьд:

  • Тэмбүү- 3239
  • Заг хүйтэн- 3284
  • Трихомониаз- 2338 байгаа бөгөөд энэ онд нийт 8875 тохиолдол бүртгэгдсэн нь бусад нийт халдварт өвчний 2.9 хувийг эзэлж байна.

Хувьчилбал нийт өвчлөлийн 36.5 хувийг тэмбүү, 37 хувийг заг хүйтэн, 26.3 хувийг трихомониаз, 0.2 хувь нь ХДХВ/ДОХ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 283 тохиолдлоор өссөн бөгөөд улсын дундаж үзүүлэлтээс 0.1-11.7 хувиар өндөр байгаа аймгуудад Архангай 21.2, Баянхонгор 17.1, Хөвсгөл 10, Дундговь 9.6 хувь байгаа бол Улаанбаатар 12.2 хувийг эзэлж байна.

Энэ төрлийн халдвараар өвдөж байгаа хүмүүсийн тал хувь буюу 20-29 насныхны тухайд бэлгийн идэвхтэй амьдралтай ч байнгын хамтрагчгүйгээс халдвараар өвдөх эрсдэл өндөр.

Эрт илрүүлгийн тухайд эрүүл мэндийн салбарт тохиолдлын тоо өсөх нь сайн үзүүлэлт. Илрүүлэг шинжилгээнд хамрагдах хувь нэмэгдэж байгаа учир халдварын батлагдах тохиолдол өсч байгаа гэсэн үг. Тэгэхээр улсын дундаж үзүүлэлтээс их тохиолдол батлагдсан аймгуудын оношилгоо сайн байгаа бөгөөд гол нь өвчилсөн халдвартай иргэд эмчилгээндээ тууштай явах шаардлагатай.

ХАЛДВАР БАТЛАГДВАЛ ТОХИОЛДЛЫН ХАМТРАГЧДАА Ч ХЭЛЖ ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛАХ НЬ  ЗӨВ

БЗДХ-аар өвдсөн залуус ихэвчлэн тохиолдлын хавьталд орсон байдаг аж. Гэхдээ халдвартай нь батлагдсан ч тохиолдлын хамтрагчдаа хэлээгүйгээс дахин нэг эрсдэл үүсгэдэг байна. Тиймээс бэлгийн харилцаанд орсон л бол байнгын болон тохиолдлын аль нь ч ялгаагүй ярилцаж, шинжилгээнд хамрагдах хэрэгтэйг эмч нар зөвлөлөө. Хавьтагч нь БЗДХ-ын шинжилгээ өгч эерэг гарсан тохиолдолд 7-14 хоногт хамтрагчийн хариу нь сөрөг гарах нь бий. Тиймээс шинжилгээг хэт яарахгүй өгч, шинж тэмдгийг ажиглах нь чухал байна.

Цар тахлын сүүлийн хоёр жилд халдварын тоо буурсан ч эмчилгээнд хамрагдах хувь бага байгаагаас эрсдэл өсч эхэлжээ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан эрүүл мэндийн үзүүлэлтээр ХДХВ-ийн шинэ тохиолдлын тоо бүс болон дэлхийн дундажтай харьцуулахад Монгол Улсад бага байна. Гэсэн ч хүн ам багатай, эрсдэлт бүлгийн хүрээ өргөн зэргийг авч үзвэл цаашид тохиолдлын тоо өсөх эрсдэлтэй. Тиймээс бэлгийн идэвхтэй амьдралтай залуучууд 6-12 сард тогтмол шинжилгээ өгч хэвших хэрэгтэй аж. Ингэснээр нэг талаар өөрийгөө, нөгөө талаар хамтрагчаа эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа хэлбэр. Хэрэв халдвартай нь батлагдвал тохиолдлын хамтрагчдаа ч хэлж шинжилгээ өгөх хэрэгтэй бөгөөд 2-3 жил эмчилгээндээ тууштай явж чадвал өвчин эдгэрэх боломжтой байна.

ӨВДСӨН ТОХИОЛДОЛД ӨӨРИЙГӨӨ НИЙГМЭЭС ТУСГААРЛАХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ

Бэлгийн замаар дамжих халдвараар хэн ч өвдөх эрсдэлтэй бөгөөд халдвартай болсон тохиолдолд өөрийгөө нийгмээс хэт тусгаарлалгүй эмчилгээндээ тууштай явах хэрэгтэйг эмч нар зөвлөдөг. Харамсалтай нь эмчлүүлж байгаа хүний мэдээлэл нууцын зэрэглэл өндөр байдаг ч олон хүн нийгмээс өөрийгөө тусгаарлаж, эмчилгээгээ замын голоос нь хаядаг байна.

Монголчууд өвдөхөөс нааш эмнэлгийн байгууллагад хандах нь тун ховор. Тиймээс эрт илрүүлгийн үзлэг оношилгоог зорилтот бүлгийнхэнд тогтмол хугацаанд хийдэг байна.

Хамгийн гол нь бүх хүнийг гэхээс илүүтэй зорилтот бүлгийнхнийг шинжилгээнд хамруулж, тодорхойлсон зорилтот бүлэг рүү чиглэсэн арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлснээр дараагийн эрсдэлийг бууруулдаг аж. Одоогоор БЗДХ-ын эрсдэлт бүлгийг тээврийн жолоочид, биеэ үнэлэгчид, трансжендер эмэгтэйчүүд тэргүүлж байна. Эдгээр хүмүүст чиглэсэн үйлчилгээг төр, хувийн хэвшил хамтарч хүргэснээр цаашид үүсэх сөрөг үр нөлөө, эрсдэлийг бууруулах боломжтой. Хэрэв та энэ бүлэгт хамаардаггүй байсан ч бэлгийн идэвхтэй амьдралтай бол энэ төрлийн шинжилгээнд жилд нэг удаа хамрагдаж өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

ShareTweetShare
Previous Post

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөл ашиглалтад орлоо

Next Post

Хэмнэлтийн хуулиар 360 автомашиныг татаж, дуудлагаар худалджээ

Next Post
Төрийн байгууллагууд 906 Land Cruiser, 152 Nissan Patrol ашиглаж байна

Хэмнэлтийн хуулиар 360 автомашиныг татаж, дуудлагаар худалджээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Д.ТОГТОХСҮРЭН: НААДМААС ӨМНӨ ЭНЭ ОНЫ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ

Зөвлөлдөх уулзалтаар Үндсэн хуулийг өөрчлөх тухай огт ярихгүй

2023-02-13
Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурлыг дахин хойшлуулжээ

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурлыг дахин хойшлуулжээ

2023-02-13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хил дээр ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хил дээр ажиллаж байна

2023-02-13
Бүх төрлийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авахгүй

Бүх төрлийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авахгүй

2023-02-13
Л.Гантөмөр: Бодлогын алдаа гарвал эрх баригчдыг огцруулна

Л.Гантөмөр: Бодлогын алдаа гарвал эрх баригчдыг огцруулна

2023-02-13
Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Товчооны цаана гэр нь байдаг машинтай иргэд хороо, дүүрэгтээ бүртгэлтэй хаягаараа төлбөргүй зорчино

2023-01-11
Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил энэ сарын 15-нд эхэлнэ

Зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол оношилгоонд оруулахгүй

2023-01-11
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

Ерөнхийлөгч төмөр замын авлигын асуудалд холбоогүй гэв

2023-01-11
Б.Жавхлан: Төв банк дээрх валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ

Б.Жавхлан: 31.7 сая тонн нүүрс экспортолсноор алдагдлаа буурууллаа

2023-01-11
Ж.Ганбат: Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ачаа тээврийн 7,800 ширхэг C зөвшөөрөл олгоно

Ж.Ганбат: Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ачаа тээврийн 7,800 ширхэг C зөвшөөрөл олгоно

2023-01-09
С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Намайг цагдан хорих шаардлагагүй гэж ойлгосон

С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Намайг цагдан хорих шаардлагагүй гэж ойлгосон

2023-01-09
МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар олон нийтийн саналыг сонсоно

‘Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд аудит оруулах чиглэл өгсөн’

2023-01-09
600 цэрэг нас барсныг Украин үгүйсгэв

600 цэрэг нас барсныг Украин үгүйсгэв

2023-01-09
Х.Болорчулуун 18 тендер завшсан асуудлыг АТГ-т шалгуулна

Х.Болорчулуун 18 тендер завшсан асуудлыг АТГ-т шалгуулна

2023-01-09
Хүүхдийн 100 мянган төгрөгийг маргааш олгоно

Өндөр насны тэтгэврийн хэмжээ нэмэгдсэн үү?

2023-01-06
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан