• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Твиттер ашигладаг анхны хятад сайд

2023-01-05
in Дэлхий дахинд
0
Твиттер ашигладаг анхны хятад сайд

Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард болсон Намын 20 дугаар их хуралд оролцохоор сонгогдсон нь түүнийг гадаад бодлогын чухал үүрэг гүйцэтгэхэд бэлтгэгдсэнийг илтгэсэн. Цин Ган харьцангуй залуудаа, дэд сайдаар ажиллаж байхдаа АНУ-д Элчин сайдаар томилогдсон нь Ши Жиньпинтэй ойр холбоотой байсны ач гэж зарим тоймчид үздэг.

Тяньжин хотод 1966 оны гуравдугаар сард төрсөн Цин Ган Хятадын дипломат албанд орох хүсэл эрмэлзэлтэй байсан  бөгөөд олон улсын харилцааны чиглэлээр суралцахаар элсчээ. Тэрбээр 1988 онд Бээжингийн Олон улсын харилцааны их сургуульд олон улсын улс төрийн чиглэлээр хууль зүйн бакалаврын зэрэг хамгаалсан.

Цин Ган их сургуулиа төгсөөд Бээжингийн Дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээний товчоонд ажилтанаар ажиллажээ. 1992 онд тэрээр Гадаад хэргийн яаманд атташе, Баруун Европын хэрэг эрхлэх газрын гуравдугаар нарийн бичгийн даргаар орсон. Дараа нь 1995-2005 онд БНХАУ-аас Их Британи дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр, 2005-2010 онд ГХЯ-ны мэдээллийн хэлтэст Ерөнхий захирлын орлогч, хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан. Тэрбээр 2005-2010 онд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2011-2014 онд улиран ажилласан.

2010 оны есдүгээр сард Чин Ган БНХАУ-аас Их Британид суух элч төлөөлөгчөөр томилогдсон. Дараа нь 2011 оны арванхоёрдугаар сард тэрээр Бээжинд буцаж ирээд ГХЯ-ны Мэдээллийн газрын даргаар ажиллажээ. 2014-2017 онд  Гадаад харилцааны яамны Протоколын газрын даргаар ажиллаж байсан. Тэрээр 2017 онд  Гадаад хэргийн яаманд туслах сайд, 2018 оны есдүгээр сард Гадаад хэргийн дэд сайд болсон.

Цин хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа маргаантай асуудалтай тулгарч байв. Тэрээр улсынхаа эрх ашгийг хамгаалахын тулд тууштай ажилладаг Хятадын түрэмгий гадаад бодлогын нүүр царай болсон юм. 2009 онд америкчууд Хятадыг ил тод байдлаа нэмэгдүүлэхийг хүсэхэд Цинь АНУ-ын албаныхны эсрэг ширүүн үгс чулуудсан. Тодруулбал, тэрбээр “Хэрвээ хэн нэгэн таны хувцсыг байнга урж, дотуур хувцсыг чинь сөхөөд “Дотор нь юу байгааг харъя” гэж хэлвэл чамд ямар санагдах вэ?” гэж хэлж байв.

Цинь Обамагийн засаг захиргааны үед АНУ-ын албан тушаалтанд сэтгэл хангалуун бус байсан бөгөөд шаардлагатай үед “дипломат бус” хэлийг ашигласнаараа олны анхаарлыг татдаг байв.

Цин Ганг Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн хувьд Энэтхэгтэй холбоотой асуудлыг шийдэж ирсэн урт түүхтэй. Тэрбээр 2009 онд хэлэхдээ, “Хятад, Энэтхэгийн хилийн асуудлаарх Бээжингийн байр суурь тууштай бөгөөд тодорхой байна. Хятад, Энэтхэг хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг хамтран хэрэгжүүлж, хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжлийг баталгаажуулах ёстой” гэжээ. Тэрбээр одоо Хятадын гадаад хэргийн сайдын хувиар Ладак дахь цэргийн сөргөлдөөнийг шийдвэрлэх ёстой.  Харин арванхоёрдугаар сарын 26-нд Цин Ганы “Үндэсний ашиг сонирхол” сэтгүүлд гаргасан нийтлэл нь  Гадаад хэргийн сайдын суудлыг хүлээж авахаас өмнө АНУ болон дэлхий дахинтай салах ёс гүйцэтгэсэн мессеж байж магадгүй гэж ажиглагчид дүгнэж байна. Тэрбээр “Хятад, Энэтхэгийн хилийн асуудлын тухайд, хоёр тал нөхцөл байдлыг намжааж, хил орчмын энх тайвныг хамтдаа хамгаалахад бэлэн байна” гэж  бичжээ. Гэхдээ Ван И болон бусад Хятадын дипломатууд ч ижил өнгө аясаар ярьдаг байсан тул бид Циний тайлбарт тэгтлээ итгэх хэрэггүй.

Тэрбээр 2021 оны долдугаар сард БНХАУ-аас АНУ-д суух 11 дэх Элчин сайдаар томилогдов. Цин Ганг АНУ-д Элчин сайдаар ажиллах хугацаанд албаны хүмүүстэй уулзах боломж хязгаарлагдмал байсан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн ч Цагаан ордон үүнийг үгүйсгэж байна.
Хятадын бусад дипломатуудын адил түүний хувийн амьдрал нууцлагдмал. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр гэрлэсэн, нэг хүүтэй.

ShareTweetShare
Previous Post

‘Хөх сувд’ мөсний баяр гуравдугаар сард болно

Next Post

150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Next Post
150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан