• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Гаргуудын далайгаас амьдралын шинж тэмдгүүдийг хайх усны роботуудыг туршжээ

2024-12-03
in Дэлхий дахинд, Шинжлэх ухаан
0
Гаргуудын далайгаас амьдралын шинж тэмдгүүдийг хайх усны роботуудыг туршжээ

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг сансар огторгуйн гүнд орших гаргуудын далай тэнгисээс амьдрал байж болохыг илтгэх шинж тэмдгүүдийг илрүүлэх зориулалттай төхөөрөмжийг туршжээ.

Тодруулбал, SWIM /Sensing With Independent Micro-swimmers, хэмжилт хийдэг бичил шумбагч төхөөрөмж/ гэдэг нэртэй төхөөрөмжүүдийг туршсан байна. Энэхүү төсөл нь гар утас шиг жижиг хэмжээтэй олон тооны шумбагч роботуудыг зохион бүтээх төсөл юм.

НАСА-гийн инженерүүд ийм роботуудыг гадаргуугийн мөсийг хайлуулах чадалтай криобот төхөөрөмж ашиглан бусад гаргийн далай руу оруулах боломжтой гэж үзэж байна. Мөсөн дор орсны дараа роботууд шингэн дотор сэлж, амьдрал оршин байгаа эсэхийг илтгэх химийн болон температурын дохиог бүртгэх ажээ.

“Амьдрал байж болзошгүй гаргууд Нарны аймагт байдаг бөгөөд амьдрал үүсэн бий болоход ус зайлшгүй байх шаардлагатай гэж үздэг. Тийм ч учраас бидэнд ийм орчныг дэлхийгээс хэдэн зуун сая бээрийн зайд автомат горимд судлах роботууд хэрэгтэй байна” гэж НАСА-гийн Тийрэлтэт хөдөлгөөний лабораторийн (JPL) ахлах судлаач Итан Шалер ярилаа.
Тус лабораторийн инженерүүд одоогоор “SWIM”-ийн хэд хэдэн загвар дээр ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн заримыг нь далайд туршжээ.  Эхний туршилтуудын үр дүн “найдвар төрүүлсэн” гэж НАСА дүгнэсэн байна.
Эдгээр загварынх нь нэг нь 3D принтерээр хэвлэсэн гурван өнцөгт призм хэлбэртэй жижиг хуванцар төхөөрөмж юм. Уг төхөөрөмж нь маневр хийх хоёр сэнс, дөрвөн сэлүүртэй ажээ.

Харин сүүлд шинэчлэн сайжруулсан SWIM нь 42 см урт боловч инженерүүд гурав дахин бага хэмжээтэй төхөөрөмжийг сансарт ашиглахаар төлөвлөжээ. Ийм төхөөрөмжүүдийг аль хэдийн туршиж байгаа боловч одоогоор компьютерын загварчлалын хүрээнд дижитал хувилбаруудыг туршиж байна.

SWIM төслийн багийнхан мөн энэ роботуудын гол төхөөрөмж болох усны найрлага мэдрэгчийг туршиж дуусгажээ. Эл мэдрэгч нь шингэний температур, даралт, хүчиллэг эсвэл шүлтлэг байдал, дулаан, цахилгаан дамжуулах чанар, химийн найрлагыг нэгэн зэрэг хэмжих аж.

Усны роботуудаар амьдрал оршин байгаа эсэхийг хайлгах гаргуудын нэг бол Бархасбадь гаргийн дагуул Европа юм. Уг гаргийн мөсөөр хучигдсан гадаргуу доор амьдрал оршин байх боломжтой эсвэл оршин байсан байж магадгүй гэдгийг илтгэх асар том далай байгаа гэж эрдэмтэд таамагладаг.

Европа гаргийг судлах “Europa Clipper” аппаратыг өнгөрсөн сард Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас “Falcon Heavy” пуужингаар хөөргөсөн билээ. Уг аппаратын бүхээгт Бархасбадийн дагуулаас амьдрал хайх багаж хэрэгслүүд байгаа боловч усанд шумбагч төхөөрөмжүүдийг суурилуулаагүй байна.
ShareTweetShare
Previous Post

“Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” үзэл санааны дор цөлжилтийн эсрэг нэгдэхийг уриаллаа

Next Post

Талархлын баярын киноны тасалбарын борлуулалт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

Next Post
Талархлын баярын киноны тасалбарын борлуулалт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

Талархлын баярын киноны тасалбарын борлуулалт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан