• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

С.Энхболд: Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөсөн

2021-07-26
in Нийгэм, Онцлох мэдээ
0
С.Энхболд: Коронавирусийн вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүнд гадаадад зорчих карт олгоно

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна.

Хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ.

Сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь үндэсний хэмжээнд арга зүйн зөвлөх багийг гаргасан явдал. Мөн ДЭМБ-ын зөвлөх баг өнөөдөр манай улсад 22:00 цагт ирж, зургаан долоон хоногийн хугацаатай ажиллана​ гэдгийг танилцуулгын эхэнд онцлов.

Үргэлжлүүлэн тэрбээр “Сүүлийн нэг сарын хугацаанд амьсгалын аппарат 40, хүчилтөрөгч өтгөрүүлэгч 206, пульсоксиметрийн 3,026 ширхэгийн худалдан авалт хийсэн.

Улсын хэмжээнд нийт 27 мянган ор байдаг. Үүнээс 14,500 орыг коронавируст халдварын үед зориулан дэлгэсэн. Манайх шиг ийм хэмжээний орыг дэлгэсэн улс дэлхийд маш цөөхөн. Ингэснээр ард иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ ойртож, нас баралтыг өдий зэрэгт барьж байгаа үр дүн гэж үздэг. Харин эрчимт эмчилгээний 385 ортой. Халдварын үед нэмэлтээр 212 орыг нэмж дэлгэсэн.

Бидний дараагийн анхаарах гол асуудал нь Дельта вирусийн мутацлагдсан хувилбар байна. Өнөөдрийн байдлаар Дельта вирус 124 улсад тархсан бөгөөд халдварлах чадвар нь Альфа хувилбараас 60%-аар их гэдэг нь судалгаагаар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл коронавирусийн бусад хувилбараар өвчлөөд эдгэсэн хүн Дельта хувилбараар өвчлөх эрсдэл өндөр байгаа. Манай улсад одоогийн байдлаар Дельта хувилбарын долоон тохиолдол батлагдсан бөгөөд холбогдох судалгаа хийгдэж байгаа.

Цаашид авах арга хэмжээний тухайд:

  1. Гадаадаас ирсэн иргэдийн гэрийн тусгаарлалтын хяналтыг шинэ шатанд гаргах
  2. ДЭМБ-ын зөвлөх багтай хамтран ажиллах
  3. Хил дээрх хяналтын сорьц цуглуулах хувилбаруудыг хянах ажлыг эхлүүлсэн ба эрчимжүүлэх
  4. Батлагдсан тохиолдлын тандалт судалгааг сайжруулах, аль болох эмнэлэгт тусгаарлан эмчлэх
  5. Ойрын хавьтлыг гэрт нь тусгаарлах

Дотоодод авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд:

  1. Халдварын тохиолдолд анхаарал татсан хувилбаруудыг хянах
  2. Хариуцлагын механизмыг сайжруулах, шаардлагатай бол МХЕГ, ЦЕГ Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх
  3. Гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
  4. Мэдээлэл, сургалт, сургалт сурталчилгаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран оролцуулах” гэлээ.
ShareTweetShare
Previous Post

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ-д ажиллав

Next Post

ОУХМ Ц.Цогтбаатар жүдо бөхийн хагас шигшээд шалгарлаа

Next Post
ОУХМ Ц.Цогтбаатар жүдо бөхийн хагас шигшээд шалгарлаа

ОУХМ Ц.Цогтбаатар жүдо бөхийн хагас шигшээд шалгарлаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан