Ингэснээр “Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллага нь цаашид үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд Хүүхдийн төлөө санд бүх хандив шилжүүлж буй аж.

Шинэ оны өмнөхөн бүх л урлаг соёлын одод хамтран “Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллагад хандив өгөхийг ард иргэдээс гуйсан. Ард иргэдээс ч багагүй хандив цугларсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тэр мөнгө хаана, хэний дансанд байгаа нь тодорхойгүй байсан юм.
“Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллагыг Соёлын дэд сайд М.Батбаяр, “Херо энтертайнмент”-ийн найруулагч Б.Баатар, жүжигчин Г.Ундармаа, “Sound of Mongolia” продакшны захирал Х.Дамдинсүрэн нар байгуулсан билээ.
Тэд өнгөрсөн тавдугаар сард хандивын тоглолтоор цугларсан хоёр тэрбум 25 сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүүхдийн төлөө санд албан ёсоор хүлээлгэн өгсөн талаараа мэдээлэл хийж байв.