Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойн хүрээнд дүүргийн Улаан Загалмайн хороо 11 дүгээр сарын 8-ны өдрөөс нэг сарын хугацаанд “Хүмүүнлэг зүрх” аяныг зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэхүү аяны зорилго хүмүүнлэгийн үйл ажиллагаанд олон нийтийг хамруулах,суртачлан таниулах. Төр-Улаан Загалмайн хамтын ажиллагааг сайжруулах, Дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхэлж буй хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж хамтдаа эрүүл нийгмийг бүтээхэд оршино.
Та бидний нийгмийн сайн сайхны төлөө хийж буй хүмүүнлэгийн үйл хэрэг үргэлж бүтэмжтэй байх болно гэдэгт итгэлтэй байна.