Сонгинохохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 26 сургуулийн сурагчдын дунд ‘Ногоон гэрэл-Цагаан шугам’ тэмцээн болж байна. Энэ тэмцээнийг зохион байгуулснаар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэж, хүүхдүүд замын хөдөлгөөний дүрэм журамтай танилцаж, мэдлэг мэдээлэл олж авдаг давуу талтай юм. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар оролцож, багш сурагчдад амжилт хүсч, дүүргийн ИТХ-аас хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн олон ажил зохион байгуулж, үр дүнд хүрч байгаа талаар мэдээллээ.
