• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ныхон эмч, эмнэлгийн ажилтнууддаа 25 сая төгрөгийн өртөг бүхий тусламж үзүүллээ

2020-11-30
in Онцлох мэдээ
0
Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ныхон эмч, эмнэлгийн ажилтнууддаа 25 сая төгрөгийн өртөг бүхий тусламж үзүүллээ

Коронавирусийн халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж, эмч, эрүүл мэндийн салбарынхан ачаалал ихтэй ажиллаж байна. Тиймээс Монголын Эрүүл мэндийн Ажилтны ҮЭХ-ны санаачлагаар нийтдээ 18 эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудад 25 сая төгрөгийн өртөг бүхий бүтээгдэхүүн гардуулах хандивын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Үүнд  шүүлтүүртэй N95 маск, нэг удаагийн бээлий, үхэр, хонь, тахианы мах, гурил, будаа, ургамлын тос зэрэг нийт 1650 кг хүнсний болон  дархлаажуулах бүтээгдэхүүний 1040 багц бүхий 20 мянган ширхэг бүтээгдэхүүн багтжээ.

Хандивыг Монголын ЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар болон бусад албаны хүмүүс өнөөдөр эрүүл мэндийн байгууллагынханд гардууллаа. Энэ аянд ‘COVID-19’ цар тахлын эсрэг тэргүүн фронтонд түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах ажлыг гардан хийж гүйцэтгэж байгаа Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Багануур, Налайх дүүргүүдийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэг болон зарим өрхийн ЭМТ-үүд хамрагдсан бол цар тахал голомтлон гарч эмч, ажилтнууд олноороо тусгаарлагдан ажиллаж буй Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Мандал сумын ЭМТ, өрхийн эмнэлгүүдэд дахин ариутгах зориулалттай комбинзон, амны хаалт N95, эмнэлгийн бээлий болон дархлаажуулах багцуудыг илгээлээ.

Ийнхүү Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-ныхон Монгол Улсад цар тахал бүртгэгдэх үед ЭМЯ-нд 25.9 сая төгрөгийн хамгаалалтын хэрэгсэл болон  мөнгөн тусламж үзүүлж байсан бол энэ удаад халдвар дотоодод бүртгэгдэж, байдал хүнд байгаа хүнд салбарынхандаа хэрэгцээт зүйлсээр туслах хандивын аян зохион байгууллаа.

Цаашид хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин урамшууллыг  хууль тогтоомжид зааснаас илүү нөхцлөөр олгох, ‘Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эмч, эмнэлгийн ажилтнуудыг эрсдлийн даатгалд хамруулах асуудлыг  шийдвэрлэх, хамгаалах хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулж ажиллана гэдгээ МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар онцоллоо.

ShareTweetShare
Previous Post

Я.Содбаатар: Хатуу хөл хорио тавиагүй бол 3400 хүн өвчлөх магадлалтай байлаа

Next Post

Өнөөдөр сар хиртэнэ

Next Post
Өнөөдөр сар хиртэнэ

Өнөөдөр сар хиртэнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГЕОЛОГИЧИД “ШИЛДЭГ ХАЙГУУЛЫН БАГ”-ААР ШАЛГАРЛАА

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГЕОЛОГИЧИД “ШИЛДЭГ ХАЙГУУЛЫН БАГ”-ААР ШАЛГАРЛАА

2025-03-31
Хошууч генерал С.Ганбямба: НЭГДСЭН ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ЗОРИЛГО, ЗОРИЛТОО БҮРЭН ДҮҮРЭН БИЕЛҮҮЛЛЭЭ

Хошууч генерал С.Ганбямба: НЭГДСЭН ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ЗОРИЛГО, ЗОРИЛТОО БҮРЭН ДҮҮРЭН БИЕЛҮҮЛЛЭЭ

2025-03-31
ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛАВ

ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛАВ

2025-03-29
НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРАЛТТАЙ УЯЛДУУЛЖ ИНДЕКСЖҮҮЛСЭН БАЙДЛААР ҮНЭ ТОГТООХ ЖУРАМ ТАНИЛЦУУЛЛАА

НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРАЛТТАЙ УЯЛДУУЛЖ ИНДЕКСЖҮҮЛСЭН БАЙДЛААР ҮНЭ ТОГТООХ ЖУРАМ ТАНИЛЦУУЛЛАА

2025-03-29
📍Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Т.Наранхүү Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Ирики Ёохэй болон Япон Улсаас Монгол Улсад суух ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегаар шинээр томилогдож байгаа дэд хурандаа Мурасэ Рёосукэ нарыг өнөөдөр /2025.03.28/ хүлээн авч уулзлаа.

“ЦЭРЭГ ТАТЛАГА-2025” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

“ЦЭРЭГ ТАТЛАГА-2025” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2025-03-29
Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс

Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс

2025-01-17
Зэрлэг амьтдад өвс, хужир тавьжээ

Зэрлэг амьтдад өвс, хужир тавьжээ

2025-01-17
“Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ

“Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ

2025-01-17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2025-01-17
Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ

Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ

2025-01-17
Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ

Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ

2025-01-17
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН ХОЙД ХЭСГИЙН УУЛЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН ХОЙД ХЭСГИЙН УУЛЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-01-17
12.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА

12.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА

2025-01-17
УРАНАА АШИГЛАХ ДУУСДАГГҮЙ ЯРИАГ ДУУСГАЛАА

УРАНАА АШИГЛАХ ДУУСДАГГҮЙ ЯРИАГ ДУУСГАЛАА

2025-01-17
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан