ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид арванхоёрдугаар сарын 27-ны 11:00 цагийн байдлаар нийт 14646 сорьцод шинжилгээ хийхэд 39 хүнээс Сovid-19 илэрлээ. Тэдний 38 нь Баянзүрхийн дэгдэлттэй холбоотой бол үлдсэн нэг нь Франкфуртийн нислэгээр ирсэн хүн. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан халдвартай холбоотойгоор тусгаарлагдсан хүмүүсээс давтан шинжилгээгээр илэрлээ. Нийтдээ Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой 184 халдварын тохиолдол баталгаажаад байна.