УБЦТС-тай цахилгаан эрчим хүчээр хангагдах гэрээ байгуулсан хэрэглэгчид Эрчим хүчний сайдын тушаалаар баталсан Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог зохицуулах түр журамд хамрагдаад өмнөх оны мөн үетэй дүйцүүлсэн цахилгааны төлбөрийг нь төр хариуцна. Өөрөөр хэлэл гэрээтэй бүх байгууллага, аж ахуй нэгжийн цахилгааны төлбөрийг тэглэх болно. нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд орон сууцны айл өрхийн сарын дундаж хэрэглээ зундаа 152.8 кВт.цаг, өвөлдөө 207.8 кВт.цаг байдаг. Харин гэр хорооллын айл өрхийн сарын дундаж хэрэглээ нь зундаа 230.6 кВт.цаг, өвөлдөө 701.3 кВт.цаг байсан байна. /2020 оны нэг болон долдугаар сарын байдлаар/