БНЭУ-д вакцинжуулах ажилтай холбогдуулан 150 эмч, эмнэлгийн ажилтныг өнгөрсөн хугацаанд цахим сургалтад хамруулж дууссан.Өнөөдрөөс улс орон даяар эмч, эмнэлгийн ажилчдыг вакцинд хамруулж эхэлнэ. Тусгай зүү, тариур бэлэн. Эрүүл мэндийн салбарт хувийн болон төрийн 50 мянган ажилтан, албан хаагч бий. Тэдгээрт 150 мянган тунг нэг хүнд хоёр гэж тооцвол 75 мянган хүнд хүрэлцээтэй.