• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Редакцийн сонголт

Б.Жавхлан: Ашиггүй төрийн өмчит аж ахуйн нэгжийг татан буулгаж, нэгтгэнэ

2021-03-11
in Редакцийн сонголт
0
‘Иргэдэд 50 сая, ААН-д 500 хүртэл сая төгрөгийн зээл олгоно’

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх талаар товч танилцуулга хийж, тэмдэглэлээр чиглэл авсан тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. 

Олон жил ашиггүй байсан, үр дүнгүй, алдагдалтай, зардал ихтэй, хөрөнгийн удирдлагын менежмент сул төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд бүтцийн өөрчлөлт хийхээр удаа дараа асуудлыг УИХ-ын түвшинд тавьж байсныг тэрээр мэдээллийн эхэнд онцлов. Шинэ Засгийн газар эхний 100 хоногтоо энэ ажлыг нэн тэргүүнд хийхээр болж буйг тодотголоо. 

Манай улсад төрийн өмчит 107, орон нутгийн өмчит 232, нийт 339 аж ахуй нэгж байна. Засгийн газрын хуралдаанд тэдгээр аж ахуйн нэгжийг хэвийн буюу үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжтой, эрсдэлтэй буюу яаралтай бүтцийн өөрчлөлт хийх, анхаарал татсан, асуудалд орсон зэрэг дөрвөн хэсэгт хуваан танилцуулга хийжээ. 

2019 оны байдлаар, 339 компанийн нийт өр төлбөр 37 их наяд төгрөг байгаа бол 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр 1.1 их наяд, Эрдэнэс таван толгой 440 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол бусад компаниуд алдагдалтай ажиллаж байна. 

Тэдгээр компаниудыг өмчлөлийн хувьд гурван чиглэлд хувааж бүтцийн өөрчлөлт хийхээр Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр чиглэл болгосон байна.

Нэгдүгээрт, Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжийг олон нийтэд зарлаж, 100 хувь төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагааг нь үргэлжлүүлнэ. Тухайлбал, УУХҮЯ, Эрчим хүчний яамны харьяанд байдаг Эрдэнэс таван толгой, Эрдэнэс монгол, цахилгаан станцууд хамаарна. Мөн дулаан, цахилгаан түгээх, дамжуулах үүрэг гүйцэтгэдэг, тарифыг хатуу барихад оролцдог дэд бүтцийн компаниудыг 100 хувь төрийн эзэмшилд авч явна.

Хоёрдугаарт, олон жил үр ашиггүй, алдагдалтай явж ирсэн, үүргийг нь хувийн хэвшил гүйцэтгэж болохуйц төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг Компанийн тухай хуулийн дагуу татан буулгах, нэгтгэх ажлыг хийнэ. Ингэхдээ, тухайн компаниудыг алдагдалд оруулж, дампууруулахгүй байхад ТӨБЗГ болон салбарын яамд онцгой анхаарахыг даалгасан байна.

Гуравдугаарт, эдийн засгийн үр өгөөжтэй компаниудын хувь эзэмшлийг биржээр дамжуулан олон нийтийн хяналтад оруулж, зөв засаглал руу шилжүүлнэ. Ингэхдээ, ажлын чиглэл, үр өгөөжийг харгалзан төрийн өмчит оролцоотой хуулийн этгээдийн 34 хувь хүртэлх хувьцааг хөрөнгийн биржид нээлттэй хэлбэрээр арилжина. Ингэснээр, олон нийтийн хяналтад орж үр өгөөж нь сайжирна. Өөрөөр хэлбэл, жижиг хувьцаа эзэмшигч нарын оролцоотой засаглалд тавих хяналт, ил тод байдал, ашигтай ажиллагаа сайжирна гэж үзжээ. Үүний сайн жишээг дурдахад, “Монгол шуудан” ХК 2016 оны нэгдүгээр сард 34 хувиа бирж дээр арилжиснаар, хөрөнгийн өгөөж, ашигтай ажиллагааны коэффициент 3-5 дахин нэмэгдсэн байна.

Мөн төрийн өмчийн компаниудыг тендерийн хуульд захируулж худалдан авах ажиллагааг явуулахыг Засгийн газрын чиглэлд тусгажээ.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-д байгаа гишүүд сонгууль, улс төрийн нэг талыг барьдаг тул, компанийн засаглал руу болгож өөрчлөх нь зүйтэй гэж үзжээ. Мөн гүйцэтгэх удирдлагууд санхүү, хөрөнгө оруулалтын сахилга бат, нийгмийн чиглэлийн ач холбогдлоор зорилт тавьж 1-2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулахаар болж байна. Тэдгээр аж ахуйн нэгж “Шилэн данс”-ыг 100 хувь хэрэгжүүлэхэд ТӨБЗГ арга хэмжээ авч ажиллахыг даалгажээ.

Үүнээс гадна Засгийн газрын энэ оны 43 дугаар тогтоолоор баталсан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа байгууллага, төрийн өмчит компаниудыг хэмнэх горимд шилжүүлэх асуудлыг чанд зохион байгуулахыг ТӨБЗГ-т чиглэл болгожээ. Мөн орон тооны зохистой түвшинг тогтоож, удирдлагыг оновчтой болгох, дарга нарыг цөөлөх чиглэл гаргасан байна.

ShareTweetShare
Previous Post

Улаанбаатарт 8-10 хэм дулаан байна

Next Post

Хурандаа Ж.Амгаланг УОК-ын нарийн бичгийн даргаар томилохоор болжээ

Next Post
Хурандаа Ж.Амгаланг УОК-ын нарийн бичгийн даргаар томилохоор болжээ

Хурандаа Ж.Амгаланг УОК-ын нарийн бичгийн даргаар томилохоор болжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГЕОЛОГИЧИД “ШИЛДЭГ ХАЙГУУЛЫН БАГ”-ААР ШАЛГАРЛАА

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГЕОЛОГИЧИД “ШИЛДЭГ ХАЙГУУЛЫН БАГ”-ААР ШАЛГАРЛАА

2025-03-31
Хошууч генерал С.Ганбямба: НЭГДСЭН ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ЗОРИЛГО, ЗОРИЛТОО БҮРЭН ДҮҮРЭН БИЕЛҮҮЛЛЭЭ

Хошууч генерал С.Ганбямба: НЭГДСЭН ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ЗОРИЛГО, ЗОРИЛТОО БҮРЭН ДҮҮРЭН БИЕЛҮҮЛЛЭЭ

2025-03-31
ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛАВ

ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛАВ

2025-03-29
НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРАЛТТАЙ УЯЛДУУЛЖ ИНДЕКСЖҮҮЛСЭН БАЙДЛААР ҮНЭ ТОГТООХ ЖУРАМ ТАНИЛЦУУЛЛАА

НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРАЛТТАЙ УЯЛДУУЛЖ ИНДЕКСЖҮҮЛСЭН БАЙДЛААР ҮНЭ ТОГТООХ ЖУРАМ ТАНИЛЦУУЛЛАА

2025-03-29
📍Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Т.Наранхүү Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Ирики Ёохэй болон Япон Улсаас Монгол Улсад суух ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегаар шинээр томилогдож байгаа дэд хурандаа Мурасэ Рёосукэ нарыг өнөөдөр /2025.03.28/ хүлээн авч уулзлаа.

“ЦЭРЭГ ТАТЛАГА-2025” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

“ЦЭРЭГ ТАТЛАГА-2025” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2025-03-29
Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс

Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс

2025-01-17
Зэрлэг амьтдад өвс, хужир тавьжээ

Зэрлэг амьтдад өвс, хужир тавьжээ

2025-01-17
“Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ

“Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ

2025-01-17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2025-01-17
Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ

Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ

2025-01-17
Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ

Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ

2025-01-17
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН ХОЙД ХЭСГИЙН УУЛЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН ХОЙД ХЭСГИЙН УУЛЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-01-17
12.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА

12.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА

2025-01-17
УРАНАА АШИГЛАХ ДУУСДАГГҮЙ ЯРИАГ ДУУСГАЛАА

УРАНАА АШИГЛАХ ДУУСДАГГҮЙ ЯРИАГ ДУУСГАЛАА

2025-01-17
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан