Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр/2021.03.12/19:00 цагт ‘Буянт-Ухаа’ олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 166 иргэн эх орондоо ирсэн бөгөөд 112 нь хүндэтгэн үзэх шалтгаантай, 34 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь эрүүл мэндийн шалтгаантай, 5 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм.
Иргэдийг Тайж, Мөнххустай, Мичид-2, Корпорейт зочид буудалд тусгаарлав гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.