‘Дэзэрэт’ Олон Улсын Энэрлийн Байгууллага нь Ковидоор хэвтэн эмчлүүлж буй хүнд өвчтөнүүдэд нэн шаардлагатай Favirulz, Remdac эм болон тариаг өнөөдөр Эрүүл мэндийняаманд хандивлалаа. Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшиннийгмийн хариуцлагын хүрээнд тусламж болгож хэрэгцээшаардлагатай эм, тариаг хандивласан Дэзэрэт ОУЭБ–д баярласан талархсанаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүслээ.
1992 оноос хойш Монгол улсад хүмүүнлэгийн төслүүд хэрэгжүүлж буй тус байгууллага нь энэ удаа 100 мянгандолларын хандивын төсөл хэрэгжүүлж байна. Үүнээс ХӨСҮТ-д 25 мянган долларын өртөг бүхий Paramount үйлдвэрийн олон үйлдэлт ор 10 ширхэгийг хандивлажээ. Мөн халдвар өндөр буй Ховд, Дархан–Уул, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл, Дорноговь, Өвөрхангай аймгуудад АШУҮИС-ийнэрдэмтдийн багийн бүтээсэн шүлснээс SARS-COV-2 илрүүлэх 2,016 ширхэг PCR оношлуур, хамгаалах хувцасхэрэгслийн хамт илгээжээ. Түүнээс гадна ХӨСҮТ-д хэвтэнэмчлүүлж байгаа өвчтөнүүдийн хоолны чанарыг сайжруулахзорилгоор 25 мянган долларын үнэ бүхий гал тогооны тоногтөхөөрөмжийг ойрын хугацаанд нийлүүлэхээ мэдэгдлээ.
Дэзэрэт ОУЭБ–ын эдгээр болон бусад төслүүд нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандив тусламжаар хэрэгждэг болно.