Улсын Онцгой Комиссоос гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Шадар сайд Я.Содбаатар:
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр Covid-19-ийн халдвар авсан 92 хүн эмчлүүлж байна. 78 хүний биеийн байдал хөнгөн, 12 хүн хүндэвтэр, хоёр хүн хүнд байна.
Ерөнхий сайд улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх чиглэл өгсөн. Энэ дагуу ХХААХҮЯ дээр хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулж, хүнсний нөөц бүрдүүлэх, тасалдуулахгүй байх арга хэмжээ авч байна.
Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангахад зориулж өнөөдөр 407 тонн мах Улаанбаатар хот руу нэвтрүүлсэн. Махны нөөцийг энгийн үеэс хоёр дахин нэмэгдүүлсэн. Хүнсний тээвэр хийх машины асуудлыг зохицуулж байна. Тусгай зориулалтын машинд зөвшөөрөл олгоно. Орон нутгаас мал ачаад гарлаа гэхэд Мал эмнэлгээс нь бичиг аваад гарна. Түүнийгээ үзүүлээд нэвтэрнэ.
Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны хүүхэд, оюутан сурагчдыг хоол хүнсээр хангах ажлыг хийнэ.
Нийслэлийн хэмжээнд орон гэргүй 1300 гаруй иргэн бий, хүнсний талон авдаг иргэдэд мөнгийг шаардлагатай хүнсээ авах мөнгийг нь шилжүүлнэ. Дотуур байранд байгаа хүүхдүүдэд хүнсний багц оруулна. Дархан Уул, Сэлэнгэ аймаг хатуу хөл хорионд шилжсэн учраас дотуур байрны хүүхдүүдийг хүнсээр хангах ажлыг зохион байгуулна. хүнсний талоныг 242 мянган айл өрхөд өгдөн. Нэг өрхөд мөнгөн дүнгээр илэрхийлбэл 36 мянган төгрөг байдаг юм байна.
Сэлэнгэ аймагт шинэ тохиолдол илэрсэн учраас Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Дархан-Уул аймагт Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Сэлэнгэ, Дархан-Уул аймагт халдвартай иргэний ойрын болон дам хавьтлуудыг тогтоосон, шинжилгээ тандалт хийж байна. Хөл хорионы хатуу дэглэмийг дахиад ч сунгаж магадгүй.