КОВИД-19 халдварын “хүнд”, “маш хүнд” өвчтнүүдийн эмчилгээнд хэрэглэж байгаа Ремдесивир эмийн 100 мянган тарилгыг үйлдвэрлэгчээс нь шууд авах хүсэлтийг манай улс БНЭУ-д тавьж, эхний ээлжийн 50 мянган тарилгын төлбөрийг шилжүүлжээ.
Харин дараагийн төлбөрийг наймдугаар сарын 14-нд шилжүүлэх юм байна.
Ингэснээр Ремдесивир эмийн тарилгыг наймдугаар сарын 25-30-ны өдрүүдэд Хүннү Эйр компанийн тусгай нислэгээр авахаар болжээ.
Монгол Улсын Хүний эмийн зөвлөлөөс Ремдесивир эмийг хэрэглэх зөвшөөрөл олгосон. Энэ дагуу уг эмийг ЭМЯ-ны захиалгаар Монгол Эм Импекс Концерн компани импортлон авчирч байгаа билээ.
АНУ-ын Gilead Sciences компанийн бүтээгдэхүүн Ремдесивир тарилгыг ДЭМБ-аас COVID-19 халдварын эмчилгээнд хамгийн үр дүнтэй гэж үзэн, эмчилгээнийхээ удирдамжид оруулжээ.