Дүүргийн Засаг дарга Х.Болормаа
“Манай дүүргийн хувьд жилдээ эрүүл мэндийн үзлэг оношилгоонд 260 гаруй мянган хүн хамрагдаж, 16 мянга орчим ээж төрж, түргэн тусламжаар 112 мянга гаруй иргэн үйлчлүүлж байна. Энэ нь зөвхөн манай дүүргийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээний ачаалал 44 хувиар илүү гэсэн үг.
Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд дундаж ор хоног, орны эргэлтийг тооцож үзэхэд жилд 42 мянган иргэн байна. Иймд манай дүүргийн хувьд өнөөдрийн бодит тооцоо 1,067 орны хэрэгцээ нэн шаардлагатай байна. Энэ тоо цаашид өснө. Үүний нэг жишээ нь нийслэлийн хэмжээнд өрнөж байгаа дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд орон сууцны 7 дугаар хороолол буюу 9-12 дугаар хороог хамарсан бүтээн байгуулалт өрнөж байгаа. Энэ хэсэгт өнөөдрийн байдлаар 7,817 өрхийн 30,476 иргэн амьдарч байна.
Төлөвлөлтийн хугацаа буюу 2030 оны түвшинд энэ тоо 25,293 өрхийн 91,055 хүн суурьшин амьдрах тооцоо судалгаа байна,. “Ковид-19” цар тахлын нөхцөл хүнд байгаа үед эмнэлэг барих зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай” хэмээн ярилаа.