Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 110 орчим мянган иргэд бий. Үүнээс 11 мянга гаруй нь хүүхэд байдаг. Тэдэнд зориулагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв”-ийг барьж байгуулах зориулалттайгаар Хүүхдийн парк орчмын газрыг АН-ын дарга С.Эрдэнийн охин Э.Содгэрэл авсан ч зориулалтын бусаар гэр бүлээрээ хувьдаа завшиж, “Шонхор тауэр” болгоод багагүй хугацаа өнгөрлөө.
Өнөөдрийн байдлаар тус тауэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан нэг ч үйл ажиллагаа явагддаггүй.
2014 онд “ШОНХОР ТАУЭР”-ыг барьж ашиглалтад оруулах үедээ газрын алба руу дахин хүсэлт явуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат, зам, гарц зэргийг хийх шаардлагатай хэмээж, уг газраа 601 метр квадрат болгон хэмжээг нь нэмж авсан байдаг.
Гэтэл барилга ашиглалтанд ороод 7 жилийн хугацаа өнгөрөхөд тус газарт хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулагдсан нэг ч үйл ажиллагаа явагдаагүй. Харин тэнд С.Эрдэнэ өөрийн хүү, охидтойгоо хувийн бизнесийнхээ үйл ажиллагааг улам өргөжүүлж, бизнесийн болон улс төрийн хор боловсруулагддаг, нууц уулзалтууд хийгддэг газар болсон юм.
С.Эрдэнийн хүү Э.Одбаяр л гэхэд сүүлийн жилүүдэд энд тэнд жагсаал цуглаан зохион байгуулж, шударга ариун нэгний дүрд тоглодог ч бодит байдал дээр бусдын нэр төрд халдаж, гутаан доромжилдог нь шүүхээр удаа дараа нотлогдсон, гүтгэлэг тарааж, хэн нэгнийг харлуулж, хорлон сүйтгэдгээрээ алдартай, гэр бүлийн хувьд тогтворгүй, ёс зүйгүй нэгэн гэдгээрээ нийгэмд танигдаад байгаа билээ. Гэр бүлээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж бизнес, улс төрөө өргөжүүлж байгаа тэдэнд төр төмөр нүүрээ үзүүлэх цаг болжээ.