Боловсролын байгууллагуудыг хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гарсныг Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
2021 оны есдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Улаанбаатарын хэмжээнд 13 цэцэрлэг зайны сургалтад бүрэн шилжин ажиллаж байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлж байв.
Мөн ерөнхий боловсролын нэг сургууль бүрэн хэмжээнд зайны сургалтад шилжсэн бол зарим сургууль анги, бүлгээр нь ялган зайны сургалтад шилжжээ.
Түүнчлэн дээр дурдсан хугацаанд цэцэрлэгийн 716 хүүхэд, багш, ерөнхий боловсролын сургуулийн 618 сурагч, багш халдвар авсныг албаны эх сурвалж мэдээлсэн юм.