Бүгд найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын /КОЙКА/ KOA компанийн төлөөлөл Эрэгтэйчүүд болон Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвд өнөөдөр ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн удирдлагууд хамтрагч байгууллагын төлөөлөл болох Kwon Jayoung, Мr.Jae Man Lee нарт байгууллагын өдрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, сургалт, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулсан юм.
Энэ үеэр төлөөллүүд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлэв. Мөн цаашид хоёр тал бүтээгдэхүүн хөгжүүлэлт, дизайныг сайжруулах, экспортод гаргах үндэсний уламжлалыг шингээсэн бүтээгдэхүүний загвар дизайн дээр хамтарч ажиллахаар боллоо.
Манай дүүргийн хөгжлийн төвүүдээр ирж танилцсан Бүгд найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын /КОЙКА/ KOA компанийн төлөөллүүддээ талархал илэрхийлье.