Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” сэдэвт чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад ОСНААУГ-ын харьяа “Баруун түгээх төв”, ОНӨААТҮГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15”, “ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16”, УБЦТС ТӨК-ийн “Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн удирдлага, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан, инженерүүд хамрагдлаа.
Сургалтын үйл ажиллагаанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул, мэргэжилтэн Ш.Адъяасүрэн, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Т.Гэрэлчимэг нарын албаны хүмүүс оролцож, 2021 онд Эрчим хүчний салбарт зохион байгуулагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн улсын үзлэг”-ээр тус байгууллагуудад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, зохион байгуулалт, дотоод хяналтыг сайжруулахад чиглэсэн мэдээллүүдийг хүргэж, цаашид анхаарах асуудлуудаар санал солилцлоо.