-Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс нээлттэй байна.
“Цар тахлын сорилт бүрэн дуусаагүйг бид ойлгох учиртай. Тиймээс иргэд ААН сонор сэрэмжээ алдалгүй, халдварын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах иргэний журамт үүргээ сахихыг эргэлзэхгүй байна.
Цар тахлын хугацаанд өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжоо сэргээж, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо цаашид баримтлах болно. Ногоон түвшин буюу энгийн амьдралдаа удахгүй шилжиж чадна гэдэгт итгэлтэй байна.
Хөгжлийн банктай холбоотой асуудалд миний хувьд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үедээ 2019 оны тавдугаар сард АТГ, прокурорт хандсан бичиг явуулж байсан. Нийт 66 зээлдэгчийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Миний хувьд нэгдүгээрт, Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж үзнэ гэж бодож байна. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд, хөгжлийн банкийг татан буулгахгүй. Засгийн газар хариуцлагагүй зээлдэгч нарын өмнөөс өрийг нь төлөхгүй. Цаашдаа экзим банк болгож, олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй.