СХД-ийн ИТХ-ын ээлжит бус дөрөвдүгээр хуралдаан боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.
Үүнд:
– Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөрийг 2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хагас жилийн биелэлттэй танилцах тухай
– Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох тухай
– Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан гаргасан тогтоол шийдвэрийн биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх тухай
– Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх тухай зэрэг долоон асуудлаар хэлэлцлээ.