Энэ жил Хуш модны самар элбэг ургасантай холбоотойгоор иргэдийг ахуйн хэрэглээнд самар түүхийг зөвшөөрсөн. Тоон мэдээллээр 7000 гаруй иргэд самар түүхээр ууланд гарчээ. Гэтэл одоог хүртэл зарим иргэд уулнаас буугаагүй тохиолдол байна. Гэтэл эдгээр иргэд цар тахал гарсантай холбоотойгоор тухайн газраа гацах, хоол хүнсгүй болох зэрэг асуудал үүсчээ. Тиймээс эдгээр иргэдийг гэрт нь буцаахаар ажиллаж байгааг Шадар сайд онцоллоо.
Тэрбээр ярихдаа: ‘Эдгээр иргэдийг коронавирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамруулан Улаанбаатар хот руу оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдөр гэхэд 600 гаруй иргэн вагоноор орж ирнэ. Эдгээр иргэдийг тодорхой тогтоосон тусгаарлах байранд байлган’ гэлээ.