БОАЖЯ-аас олгосон зөвшөөрлийн дагуу Архангай аймгийн Булган сумын нутгаас Баданга хүдэр барьж, Бөхөн шарын нуруунд сэргээн нутагшуулах хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Хүдэр нь Аюул тохиолдох, айж сандрахдаа исгэрэх, уйлах мэт дуугарна.
Түүний энэ дуугаар бусад амьтад хамгаалалтад орон хурдаа авч, аюулгүй газар руу зугтдаг. Сэргээн нутагшуулсан нэн ховор тус амьтдыг хяналтын автомат камер болон байгаль хамгааллын бусад тоног төхөөрөмжийг ашиглан тус бүс нутгийн байгаль хамгааллын байгууллага, байгаль хамгаалагчидтай хамтран нутгийн иргэдэд түшиглэн хамгаалж байна.
Хууль бус хулгайн ан агнуурын улмаас ховордоод байгаа Баданга хүдрийг хуучин тархац нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй ‘Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь’ төсөл амжилттай үргэлжилж байна.