Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж эхэлсэн талаар олон улсын хэвлэл мэдээлж байна. Арилжааны мэдээллээс үзвэл, ‘Brent’ маркийн нефтийн хоёрдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 3.84 хувиар өсөж, нэг торх нь 47.81 ам.доллар болсон байна. Энэхүү сортын нефтийн нэгдүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ 4.06 хувиар өсөж, нэг торх нь 47.93 ам.долларт хүрчээ. ‘WTI’ маркийн нефтийн нэгдүгээр сард нийлүүлэх хэлцлийн үнэ нэг торх нь 45 ам.доллар болж, 4.51 хувиар өссөн байна.
Коронавирустэй хийж байгаа тэмцэл улам бүр эрчимжиж байна. Ирэх жил нефтийн эрэлт нэмэгдэх төлөвтэй байна гэж PVM-ийн брокер Тамаш Варга ‘Reuters’ агентлагт ярилаа.