ХБХХЕГ-ын дарга Э.Тамир тус агентлагийн харьяа Сэргээн засах төв, ХБ-тэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Хараагүйчүүдийн сургалт үйлдвэрлэлийн төв, Хараагүйчүүдийн үндэсний холбооны үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооноос зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо.
Уг нээлттэй хаалганы өдөрлөг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд болсон бөгөөд хүүхдүүдийн урласан гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнтэй танилцаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, боловсролын асуудлаар санал сэтгэгдлээ хуваалцсан юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тулгардаг олон асуудлыг харьяа төвийн холбогдох албаны хүмүүс хөндөн ярилцаж, ажил хэрэгч санал солилцсон бөгөөд асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллана гэдгээ ХБХХЕГ-ын дарга Э.Тамир илэрхийлсэн байна.