Говь-Алтай аймгийн бага ангийн багш нарт тус бүр таван сая төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарчээ. Тус аймгийн 1-р сургуулийн бага ангийн багш нар 2023 онд гүйцэтгэлийн үнэлгээгээр улсад тэргүүлсэн. Багш нарыг аймгийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх дөрвөн чиглэлийн нэг болох “Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ-ын 2022 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд урамшуулал олгох журам”-ыг үндэслэн шагнаж байна. Харин энэ урамшууллыг хамгийн зөв хөрөнгө оруулалт гэж харж байна.