Орон нутгийн төсвийн хөрөнгөөр ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг “Гранд форест”, “Ойн таксаци”, “Сайхан ойн төлөө” ХХК гүйцэтгэж байна.
Уг ажлын хүрээнд Хишиг-Өндөр, Сайхан, Баян-Агт суманд утаат болон үүргийн шүршигчийн аргаар 6921 га талбайд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг явуулж буйг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Шилмүүст ойд хөнөөл учруулдаг шавжийн нэг эмэгчин нь 250-1000 орчим өндөг гаргаж хурдан хугацаанд их талбайг хамарсан голомт үүсгэх чадвартай. Иймээс бага үед нь хөнөөлийн хэмжээг багасгах, хамрах хүрээг зогсоох арга хэмжээг авч эхэллээ. Ингэснээр их хэмжээний талбайг хамран ойн санд хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлнэ.
Ойн хөнөөлт шавжийн тоо хэвийн хэмжээндээ байх нь биологийн тэнцвэрт байдлыг хадгалах боловч хэт олшрох нь модыг доройтуулах сөрөг нөлөөлөл ихтэй учир шаталсан хариу арга хэмжээг байгальд сөрөг нөлөө багатай хортон устгах зориулалтын аргаар хөнөөлийн голомтыг хумих үйл явц юм.
Монгол оронд 28 багийн 193 овог 847 төрөлд хамаарах 14 мянга орчим зүйлийн шавж тэмдэглэгдсэн байдаг.
Ойн хөнөөлт шавжийн хохирлыг утаагүй түймэр ч гэж нэрлэдэг.