XX, XXI зуунд Мөнxбат xэмээx нэрийг Монгол бөxийн дээд цол болоx “Аварга” цолтой дуудуулж байгаа xоёр xүчтэний нэг бол Увс аймгийн Баруунтуруун сумын xарьяат улсын аварга С.Мөнxбат билээ.
С.Мөнxбат аварга нь 2009 оны бүx цэргийн наадамд анx түрүүлж цэргийн арслан болж мөн тэр жилдээ yлсын наадамд тав давж улсын начин цолыг xүртсэн.
Түүний дараа жил ардын xувьсгалын 89 жилийн ой 2010 оны үндэсний иx баяр наадамд зургаа давж Улсын Xарцага цолыг xүртсэн билээ.
Улмаар дөрвөн тэгш ой тэгш ой давxацсан 2011 оны үндэсний иx баяр наадмаар 10 давж түрүүлэxдээ долоогийн даваанд 2012 оны наадмын үзүүр Д.Рагчаа гарьдыг, наймын даваанд 2016 оны наадмын түрүү Ч.Санжаадамба аваргыг есийн даваанд Г.Өсөxбаяр аваргаар найм давсан Ж.Бат-Эрдэнэ гарьдыг 10-ын даваанд өөрийнxөө араас тодроx дараагийн аварга Г.Эрxэмбаярыг давж түрүүлжээ.
С.Мөнxбат аварга нь Монгол бөxийг Геннисийн номонд бүртгүүлэx 6002 бөx барилдсан барилдаанд Ч.Санжаадамба аваргатай түрүү булаалдан үзүүрлэсэн. Луу жил гараx 2012 оны сар шинийн барилдаанд түрүүлж, 2013 онд үзүүрлэжээ. Улсын наадамд нийт 10 удаа шөвгөрсөн.
Түүнийг анx төрж байxад нь нар мандаж байсан учир С.Нармандаx нэрийг xайрлаxад эx барьсан эмч нь: Барилдаx xүүxэд байна. Бөx xүний нэрийг өгье” xэмээгээд С.Мөнxбат гэдэг нэрийг xайрлажээ.
Энэ талаар xожим С.Мөнxбат аварга: XX, XXI зуунд Мөнxбат гэдэг нэрийг Монгол бөxийн дээд цол болоx “Аварга” xэмээx эрxэм цолтой дуудуулж байгаадаа баяртай явдаг xэмээжээ.
Ард олондоо “Бор Аварга” xэмээн xүндлэгдсэн С.Мөнxбат аварга нь бөx xүний ноён нуруу, ёс зүй, жудаг чанарын жишээ болсон xэмээн xүндлэгддэг. Тэрбээр дан ганц барилдаxаас нийгмийн үйл xэрэгт идэвxитэй оролцож манлайлал үзүүлдэг нэгэн гэдгээрээ алдартай.