УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар ‘Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай’ УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр
УИХ-ын гишүүн П.Анужин:
Ажлын хэсгээс оруулж ирсэн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ бид маш их цаг алдаж байна гэдэг дээр бусад гишүүдтэй санал нэг байна.
Өдөр их тусам иргэдийн амжиргаа, бизнесийн орчин хумигдаж байна. Энэ үед урт хугацааны хэлэлцүүлэг, асуулт хариулт явуулж байх цаг биш. Энэ үед бид оновчтой шийдвэр гаргахын төлөө ухаанаа уралдуулж байх ёстой.
УОК маш сайн ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд туслаарлагдсан хүмүүсээс вирус илрээд байгаа нв 21 хоногийн үр дүн шүү. Юм бүхэн болохгүй, урвуугаа хөмөрсөн юм шиг ярихаас илүү болж бүтэж байгаагаа хэлж ярьж байх нь зүйтэй.
Иргэд өөрт тулгарч байгаа асуудлаар өөрсдийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүндээ ханддаг юм байна. Ингэхэд хүнсний тусламж эзэндээ очихгүй байна гэдэг гомдол маш их ирдэг.
Хүнсний талон эзэндээ очихгүй, тусламж дэмжлэг байгаа онохгүй байна гэдэг шүүмжийг бид нягтлах хэрэгтэй байна. Холбогдох байгууллагуудад бичиг өгчихөөд хариу хүлээж суудаг цаг биш. УИХ-ын гишүүд өөрсдөө ч болов яваад газар дээр нь очиж танилцмаар байна. Гэтэл хатуу хөл хорионы үед би УИХ-ын гишүүн гээд айлаар ороод яваад байж болохгүй.
Тиймээс УИХ-ын гишүүдийн ажиллах цар хүрээ, чиг үүргийг илүү тодорхой болгож өгөөч. Гишүүдийг илүү их ажиллуулаач гэдэг санал хэлье.