Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Ховд аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 4-нд нийт 20 240 хүнд шинжилгээ хийснээс 11 хүнд коронавирус илэрчээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 842 болж байна. Үүнээс 365 хүн эдгэрчээ.