Өчигдөр буюу 12 дугаар сарын 4-ний өдрийн өглөөний 07 цагт СХД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт ‘Toyota Sai’ маркийн тээврийн хэрэгслийн арын тээшин дээр өлгийтэй хүүхэд уйлж байна гэх дуудлага иргэнээс цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд бүртгэгджээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж нярайг хаясан 26 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 26 настай ‘Б’-г олж тогтоосон байна. ‘Б’ нь энэ оны 12 дугаар сарын 1-ний өдөр 50 см, 3.200гр төрсөн өөрийн охин хүүхдийг гудамжинд машин дээр хаяж явсан гэх нөхцөл байдал тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Нярайн эрүүл мэнд хэвийн байна. Тиймээс хүүхэд хамгааллын төвд цагдаагийнхан хүлээлгэн өгчээ. Нярай хүүхдээ орхиж явсан 26 настай бүсгүйг шалгаж, шалтгаан нөхцлийг нь тодруулах ажиллагаа үргэлжилж байна.