Зах зээлийн нийгэмд шилжснээс хойш ямар бүтээн байгуулалтуудыг хийсэн бэ? Ю.Цэдэнбал гуайгаас хойш 50-60 жилийн дараа анх удаа соёлын салбарт хөрөнгө оруулалт тавиад, энэ салбарыг өөд нь татах бодлого яваад ирэхээр үүнийг улстөржүүлэх асуудал гаргаж ирж байгаад би харамсаж байна. Соёлын салбараа өөрсдөө орхисон хэр нь өнөөгийн залуусыг Монгол хүн байсангүй, гадны соёлд нэвтэрч байна гэж шүүмжилдэг. Бүхэл бүтэн 26 жилийн дараа нэгдсэн бодлогтой, бие даасан яамтай болгоод үлгэн салган, амь дүйн явж байгаа уран бүтээлчдийн урлагт хайртай зүрх сэтгэл дээр Монгол Улсын урлаг, соёлын салбар явж байгаа шүү. Хүнд цаг үе ирсэнд бүгд санаа зовж байна. Гэхдээ ээж, аав, эмээ, өвөө маань эх орны дайны үед бүхнийг фронтод зориулж явж байхдаа Монгол Улсын Их Сургуулийг байгуулсан. 1924 онд Монгол Улс Үндэсний музейгээ байгуулсан.