Коронавирусын халдвар 24 цагийн дотор 7-оор нэмэгдлээ. Үүнээс Улаанбаатарт 6, Сэлэнгэ аймагт нэг тохиолдол бүртгэгджээ. Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын хоёр нь Амгалан гаалийн газрын ажилтан, түүний хүү хоёрт тандалтын шинжилгээ хийхэд коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Мөн улсын хэмжээнд оношлогооны цэгүүдээр 371872 хүн коронавирусийн халдвар илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан байна. ЗӨСҮТ-ийн лабораторийнхан Гашуун сухайтад ажиллаж 499 хүнээс шинжилгээ авч, хариу нь бүгд сөрөг гарсан бол Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 81 настай хүний биеийн байдал хүнд байгаа юм байна.