Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ‘Баян айраг эксплорэйшн’ ХХК өнөөдөр өглөө 08:00 цагийн орчимд цианид натри алджээ. Энэ талаар тус аймгийн онцгой байдлын газраас ‘Үйлдвэрийн цианид дамжуулах хоолой задарч цианидтай уусмал задарч, газрын хөрсөн дээр тогтсон байдалтай байгаа. Аймгийн онцгой байдлын шуурхай баг болон Дөрвөлжин сумын цагдаагийн газрын алба хаагчид газар дээр нь ажиллаж байна’ гэж мэдээллээ.
Натрийн цианид нь хамгийн хурдан үйлчилгээтэй хорнуудын нэг юм. Натрийн цианид нь амьсгалын хүчтэй ингибитор ба митохондрийн цитохром оксидазад нөлөөлж, улмаар электроны тээвэрлэлтийг зогсооно. Ингэснээр исэлдүүлэх метаболизм буурч, хүчилтөрөгчийн ашиглалт багасна. Цаашид, анаэроб метаболизмийн шалтгаантай/гаралтай лактататацидозын байдалд хүрнэ. Амаар маш бага (200–300 мг) тунг авахад л үхэлд хүргэж болох эрсдэл дагуулдаг байна.