Монгол улсын хэмжээнд Ковид-19 цар тахалтай тэмцэж буй энэ хүнд цаг үед Багануур ХК-ийн уурхайчин хамт олны зүгээс Багануур дүүргийнхээ ард иргэдэд тусламж болох зорилгоор 30000 ширхэг амны хаалт, 60 тонн нүүрсийг хандивлалаа. Хандивыг өнөөдөр Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун дүүргийн онцгой комисст хүлээлгэн өглөө.