Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого үнэхээр бага орж ирж байна. 2020 оны төсвийн орлого 700-гаад тэрбум төгрөгөөр тасраад явж байна. Энэ нь цар тахлын нөхцөл байдал болон сүүлийн хоёр сард тогтоосон бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой. ААН-үүдийн татвар төлөх чадвар нь буураад байна. Тиймээс татвараа ногдуулдгаараа ногдуулаад, цаг хугацаандаа төлөөгүй үед алданги тооцохгүй, торгохгүй гэдэг боломжийг энэ хүнд цаг үед ААН-үүддээ олгож байгаа юм гэлээ.