2020 оны 12 дугаар сарын 31-нд улсын хэмжээнд оношилгооны цэгүүдээр 475,000 гаруй хүн үйлчлүүлсэн байна. Мөн ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг 9 обьектын 7,177 м.кв талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.
ЗӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид 3,250 хүний болон авто лабораторид Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж буй уртын тээврийн 52 жолоочид PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эрүүл мэндийн байгууллагын тусгай дугаарын 7 утсанд 2,556 хүн хандаж, коронавируст халдварын талаарх зөвлөгөө, мэдээллийг авсан бол ЭМЯ-ны 32-30-02 дугаарын утсанд 120 гаруй хүн хандаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлсэн тухай ЭМЯ-наас мэдээллээ.