Коронавирусийн халдвар өдөр бүр нэмэгдэж байгаа хэдий ч эдийн засаг болоод бусад нөхцөл байдлаас шалтгаалж өнөөдрөөс эхлэн хөл хориог сулруулж байна. Энэ үед иргэд өөрөө өрсөддөө хяналттай байж, аль болох гэрээсээ гарахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Харин НЭМҮТ-өөс халдваргүйжүүлэлт хийхийг анхаарууллаа. Учир нь агаарт цацагдсан дуслууд нь ойролцоох хатуу гадаргуу дээр унадаг тул цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийхийг зөвлөж байна.