Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэгүүлсэн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. У.Хүрэлсүхийн хувьд сүүлийн таван жилийн хугацаанд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж, нефть боловсруулах үйлдвэрээс эхлээд хүлээгдэж байсан мега төслүдийг түүний тэргүүлсэн засгийн газрын үед шийдэж, ажил нь урагшилсан билээ. Мөн олон жил ярьсан агаарын бохирдол өнгөрсөн жил 50 хүртэл хувиар буурч, ирэх жилүүдэд 80 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд намаа удирдан авч орж, ялалт байгуулсан бол ийнхүү ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч, 2021 оны 6 дугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болж байна. Түүний хувьд үүрэгт ажлаасаа огцорч байгаа нь хариуцлагаас зугатаж байгаа үйлдэл биш гэдгийг УИХ-ын гишүүдийн асуултад хариулах үеэрээ удаа дараа онцолсон төдийгүй хариуцлага үүрч сурсан, бас алдаа гаргавал хариуцлагаа үүрч чаддаг байхыг өөрийнхөө биеэр үлгэрлэлээ гэдгээ онцоллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтээр гар өргөн санал хураалт явуулахад гишүүдийн 95.2 хувийн саналаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцрохыг дэмжлээ.