Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар, найман байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон тухай Нийслэлийн Онцгой комисс мэдээлэв.
Эдгээр байршилд холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов байршил бүрт харилцан адилгүй байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилсэн хэвээр байгаа бөгөөд коронавируст цар тахлын голомтууд бүрэн хумигдаагүй, эрсдэл маш өндөр хэвээр байна. Тиймээс иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг НОК-оос уриалж байна. Мөн гэрээсээ гарсан нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, зорчсон хөдөлгөөний QR бүртгэлээ тогтмол хийхийг зөвлөв.
Коронавирусний ерөнхий шинж тэмдэг илэрсэн нөхцөлд өөрийгөө яаралтай тусгаарлаж, холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Энэ тохиолдолд 119 тусгай дугаарт холбогдон заавар, зөвлөгөө, мэдээлэл авахыг уриалав.
Нийслэлийн хэмжээнд дараах байршилд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоов.