Хөвсгөл аймагт зам тээврийн ноцтой осол гарч хоёр хүн aмь нacaa алдаж, гурван хүн хүнд гэмтсэн байна.
Ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 1-р баг “Хужиртын даваа” гэх газар /аймгийн төвөөс баруун хойш 29 км/ шороон замд 2021.01.23-ны 16.15 цагийн орчимд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 29 настай эрэгтэй А, 20 настай эмэгтэй Ц нарын хоёр хүн aмиa aлдcaн байна.
Автын ослоор амиа алдсан иргэд Хөвсгөл аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар байжээ. Ослын улмаас гэмтэж, бэртсэн гурван иргэний биеийн байдал маш хүнд байдалтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.
Иргэд, жолоочид зам даваанд халтиргаа гулгаа үүссэн энэ үед хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.