УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ.
Холбогдох байнгын хороогоор хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоригтой холбогдуулан үг хэлж байна.
Тэрбээр “Өрх бүрд нэг төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж байгааг гайхаж байна. Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно. Зөвхөн энэ асуудлаар” гэв.
Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа Тамгын газрын дарга Ө.Шижир Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг танилцууллаа.