Энэ онд 123 чиглэлийн 2,000 орчим км автозам болон 27 байршилд 1,400 орчим у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил үргэлжилж байна. Тэгвэл ирэх дөрвөн жилд улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2022 км хатуу хучилттай зам, 1172 у/м төмөр бетон гүүр барина. Мөн 40 гаруй сум, суурин газрыг хямд өртөгтэй замаар холбох “Нутгийн зам” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Тухайлбал:
– Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн 58 км авто замын засвар, шинэчлэлт, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын ажлыг дуусгахад анхаарах
– Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замыг тэмдэг, тэмдэглэгээтэй болгож бүрмөсөн дуусгах
– Улаанбаатар-Дархан чиглэлийн хөдөлгөөнийг хэсэгчилэн нээсэнтэй холбогдуулж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад онцгой анхаарах
– Дархан-Алтанбулаг, Налайх-Баян сум чиглэлд дөрвөн эгнээ авто зам барихад анхарах юм байна. Зам дагаж хөгжил ирдэг учраас авто замын бүтээн байгуулалтын ажил чухалд тооцогдох ч коронавирусын цар тахлын энэ үед төсөв хөрөнгийг нь танахгүй байх тал дээр Улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед УИХ-ын гишүүд анхаарал хандуулсаар байна.