Соёлын сайд Ч.Номин Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзах үеэрээ Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч соёлын бүтээн байгуулалтын барилгын ажил зохих дэглэмээ баримтлан өрнөж буйг хэлээд, хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн соёлын өвийн үндэсний төвийн барилгыг 2021 оны гуравдугаар сард ашиглалтад оруулах аж.
Соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтаас дурдвал ‘Чингис хаан’ хаад язгууртны музей, Үндэсний номын сангийн барилгыг 2021 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа бол Байгалийн түүхийн музей, Үндэсний археологи, угсаатны музей, лабораторийн барилгын ажил ид өрнөж, Үндэсний их театрын газар чөлөөлөлт 85 хувьтай, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын сангийн барилгын ажлыг энэ ондоо эхлүүлэхээр төлөвлөөд буй.