Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр коронавируст халдварын 575 тохиолдол илэрлээ. Энэ тоо сүүлийн гурав хоног дараалан 300-гаас дээш хэмжээнд бүртгэгдэж байна. ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт 13 210 хүнд шинжилгээ хийжээ.
Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан 7589 тохиолдол болж байна.